Жиу-жицучид Азийн цомоос 11 алтан медаль авчээ
Япон улсын Нагояа хотноо зохион байгуулагдсан жиу-жицугийн “Азийн цом” тэмцээнд манай баг тамирчид амжилт дүүрэн оролцож, 11 алт, 6 мөнгө, нийт 17 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ. МОНГОЛ эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөсөн баг тамирчиддаа баяр хүргэе.