Жюүжицүч Б.Хулан дэлхийн тулааны спортын наадамд үзүүрлэв

395228234_715469913949506_1456884783061189157_n
Саудын Арабын Эр-Рияад хотноо болж байгаа “World combat games 2023” Дэлхийн тулааны спортын их наадмын жюүжицүгийн -70кг жинд Монголын тамирчин Б. Хулан эхний тойрогт  Германы тамирчин Крахыг ялав. Улаанбаатарт болсон ДАШТ-нд өрсөлдөгч нь манай тамирчинг ялж, мөнгөн медаль авч байсан юм. 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр буулгаж, хэсгийн аваргын төлөө Францын тамирчин С.Фауретэй тулан, идэвхийн оноогоор ялж чадсанаар аваргын төлөө шалгарав. Учраа нь Германы жюүжицүч Денисе Крах. Энэхүү барилдаанд ялагдал хүлээснээр мөнгөн медалийн эзэн болов. Дашрамд дурьдахад дэлхийн чансааны эхний 8 тамирчин энэ наадамд урилгаар оролцдог ажээ.