Зааны нэрэмжит барилдаанд начингууд өнгөтэй наадлаа
Булган аймгийн Орхон сумын харъяат “хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Эм-Си-Эс” групп, “Богд” банк, “Хос хаш оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Их Тамир сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Дашийн Төрбаяр үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Орхон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Ваян Эвэнт Холл” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар үлдсэн бол дунд шөвөгт аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Пүрэвдорж, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, цэргийн начин Г.Эрдэнэтогтох нар шалгарчээ. Барилдааны үеэр М.Гомбодорж зааны үр хүүхдүүдээс үзэгчдийн дундаас азтангууд тодруулж, хоёр хурдан удмын адуу, 9 мөнгөн аяга гардуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн Булган аймгийн улсын цолтой бөхчүүд болон сумынхаа бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.