Залуус хүч түрж буй улирлын тоглолтын өнгө

428697906_972347947588514_8133397282745921400_n

NBA-гийн улирлын тойргийн тоглолтууд дуусах тийшээ хандаж буй энэ цаг үед улирлын тоглолтонд цахиур хагалж яваа тоглогчдын статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Оноо түүлтээр Л.Дончич тасархай тэргүүлэн, самбарт Д.Сабонис аавынхаа шийрийг хатааж, горзгор залуу В.Венбаняама хаалтын ханыг босгосон бол элдэвтэй тоглогч Александер олон талт тоглолтоороо 3 номинацид тэргүүлж явна. Мөн Т.Янг оновчтой дамжуулалтаа 553-т хүргэсэн гээд ерөнхийдөө залуу үеийн өсөлт, түрэлт хүчтэй мэдрэгдэж байх чинь ээ. Гэхдээ хууцчуул мөчөөгөө өгөлгүй жагсаалтанд нэрсээ бичүүлсээр.