Залуу хөл бөмбөгч У.Тэмүлэн Энэтхэгийн багийн багийн хаалганд гоолдлоо

461410950_1621438271801421_8932300558289738462_n
Хөл бөмбөгийн Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт Монголын залуучуудын шигшээ баг анхны тоглолтоо Энэтхэгийн шигшээ багтай хийв. Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Анар, туслах дасгалжуулагчаар П.Алтантулга, хаалгачийн дасгалжуулагчаар Б.Нармандах нар ажиллаж байгаа бөгөөд дасгалжуулагчдын баг тоглолтын гарааны бүрэлдэхүүнийг ингэж гаргав.
Лаосын нийслэл Вьентьян хотын “Үндэсний цэнгэлдэх”-д хоёр багийн тоглолт эхэллээ. Эхлээд эзэн баг зүүн талын булангийн цохилтоос эхний бөмбөгмйг оруулав. Манай хаалгач #1 Б.Хүслэн их өндрөөс эргэлттэй ирсэн бөмбөгийг хатгаж гаргах гэж байгаад алдаа гаргасан. Харин хариу гоолыг Монголын шигшээ багийн довтлогч #7 Ууганбатын Тэмүлэн тоглолтын 43 дах минутанд оруулж багтаа урам зориг авчрав. Залуус маань айлын 16-гийн талбайд маш сайн ойлголцож тоглосноор тоглолтын тооны харьцаа 1:1 болж, эхний үе өндөрлөлөө.
2-р үед алдарт Таж Махалын орны залуусын довтолгоо харьцангуй ширүүсч, дахин 3 бөмбөгийг манай хаалганд оруулж дөнгөв. Эхний 2 бөмбөг 16-гийн гадна болон дотор талаас их адил төстэй орсон бол сүүлийнх дээр хамгийн арын хамгаалагч үүргээ гүйцэтгэж чадалгүй эсрэг багийн тоглогчийг ардаа алдсанаар тэрээр мөргөж гоолдсон. Шигшээ багийнхан хэсэгтээ дахиад 2 тоглолт хийнэ. 9-р сарын 27 нд талбайн эзэн Лаос, 9-р сарын 29 нд Ираны шигшээ багуудтай тус тус тоглох юм.
Тоглолтын тойм :