Зэрлэг бодон, адууны мах чанаж идэцгээх нь дээ

401778387_1429871191207869_186827873303947217_n

Сагсан бөмбөгийн багууд талбай дээр болон талбайн гадна сошиал орчинд ам мэхээр нэгийгээ нугаслах цусгүй тулаанд сагсан бөмбөг сонирхогчид хүртэл татагдан орвоо хөөрхий. Бодонгууд “UG дээр манайхаан төмс, лууван аваад ирээрэй. Өнөөдөр умс, гитай чанаж иднэ” гэж эхлүүлсэн бол Хүлэгүүд хариуд нь “Номхон морь ноолоход амар гэж.Дуртай нь дээрэлхэх нь ээ. Өнөөдөр баярын ширээн дээр шарсан бодон идэх болно. Харин наад ногоог чинь бодонтой чинь шарчихъя” гэж хариу хатуурхав. Дэлгэцийн арын нүүргүй тулаан хаана хүрч дуусахыг Балхаа ах ч таашгүй. Өнөөдрийн тоглолт ч халуухан өрнөх шинжтэй болоод явчихлаа.