Зөв тоглож чадвал зөөлөн зөөлнөөр урагшилна
9 months agoЛигийн тэмцээний шигшээ тоглолт-3 /1:2/ Бишрэлт Металл 77:74 Хасын Хүлэгүүд. Өмнөх тоглолтоос харьцангуй бага үзэгч цугласныг харагдав. Шалтгаан нь Хүлэгүүдийн эхний 2 цуврал тоглолт л доо. Металлууд маш их сэтгэл зүйн дарамттай тоглолтыг эхлүүлсэн нь ойлгомжтой. Энэ жилийн хувьд 0:2. Ноднингийн шигшэээ тоглолттой нийлүүлбэл 0:6! гэсэн урвуу үзүүлэлт тэднийг зовоосоор. 3 дах тоглолт эхэллээ. Эхний үед 25:16-гаар Хүлэгүүд хурдлав. Харин эхний хагас дуусахад Металлчууд тоог 42:37 болгож ойртуулж чадлаа. Д.Майлс гэж энэ тоглогч үнэхээр гялгар тоглогч юм аа. Урд нь 2-3 хана хашаа мэт нуруулаг тоглогч зогсож байхад тоож байгаа юм алга. Зүгээр л сэт сэт дайраад юм. Түүний эхний 3 цувралд авсан оноо нь 20-22-24! Ж.Мосс түүнд 15 оноо, 4 самбараар тусалсан. Мөн 28 минутийг талбайд өнгөрүүлсэн залуу тоглолгч Э.Саруул-Эрдэнэ 10 оноо авав. Гол нь бүх шидэлт, довтолгооны үзүүлэлт 100%! Дээр нь 2 баг хоёулаа 28/63 гэж довтолжээ. Металлын торгуулийн шидэлт 11/24 гээд 13 оноог зүгээр л өрсөлдөгчдөө бэлэглэж орхисон. Өмнөх 2 тоглолтод 46 оноог дунджилж байсан Хүлгүүдийн сэлгээ өнөөдөр 31 оноо авч, навс унав. Металл баг аваргын цувралд анх удаагаа 3-р үед Хүлгүүдээс олон оноо авсан/24:17/ Т.Ууганбаяр 13 оноо, 9 дамжуулалт, 8 самбар, 4 хаалт, 2 таслалт гэсэн солиотой үзүүлэлтэй, даруухан тоглов. Ж.Бленд 13 оноо, А.Энхбаясгалан 12 оноо, 7 самбар, Ж.Силла 12 оноо, 3 самбар, багийн ахлагч Д.Дэлгэрням 12 оноо, 5 самбар авсан жигд тоглолтыг толилуулжээ. Блендийн тэр нэг хэнэггүйхэн шидсэн холын шидэлт тоглолтыг орвонгоор нь эргүүлчихсэн дээ. Хамгийн гол нь Бишрэлт Металлынхан шигшээ тоглолтонд анх удаагаа хожил авснаар 0:6 гэсэн 2 жилийн турш үргэлжилж байгаа онцгүй цувралаа зогсоож чадлаа. Дараагийн тоглолтонд үзэгч олон, фэнүүд бүүр л ихийг хүсэцгээнэ. Энэ нь ч яах аргагүй их спортын бичигдээгүй хууль юм даа.
Спортын сэтгүүлч Н.Тамир
“Бишрэлт Металл” багийн ахлагч Д.Дэлгэрнямын яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг
“Хасын Хүлэгүүд” баг Бичлэг үзэх