Идэрийн цуурай бөхийн дэвжээг үүсгэн байгуулагч идэр начин Бадамсамбуугийн Ганхуяг

368217038_837622341254816_5179492229529491896_n
Хөвсгөлийн олон түмэндээ Ирак хэмээн алдаршсан Бадамсамбуугийн Ганхуяг начин. Авсан цол болгондоо дүүрэн барилддаг, үлгэр дуурайлал болсон сайхан бөх. Тэрээр аймгийн харцага цолтой их олон жил барилдсан. Удалгүй арслан цолоо гуядаж аваад, тэр жилийнхээ Хөвсгөлд болсон 512 бөхийн барилдаанд н.Баттүвшин найзтайгаа үлдэж үзүүрлэн, хурц чимэг нэмсэн боловч бөхчүүдийн эрэмбэнд оруулаагүй. Дараа жил нь Орхон аймагт 2 дах удаагаа түрүүлж, арслан цолыг аатайхан аваад, аймаг цэргийн барилдааныг манлайлж барилдан, түрүүлж шөвгөрч явлаа. 2016 оны улсын баяр наадмаар энгүй төрсөн улсын хурц начин Э.Энхбат агснаар тав давж, “Улсын начин” цолонд хүрсэн хүчтэн. Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудад улсын гарьд Б.Гончигдамбыг гойд сайн байхад нь шуугиантайхан хаяж түрүүлж байлаа. Начин болсноосоо хойш хоёр ч удаа 4 даван, тавын даваанд бяртай заан Б.Бат-Өлзий, ухааны уурхай уран барилдаант Батсуурь даян аваргатай эн тэнцүүхэн барилдаж явсанг нь би ч биш, бид бүгд мэдэх байх аа. Одоо харин “Идэрийн цуурай” гээд үндэсний бөхийн дэвжээ байгуулаад, олон сайхан залуусыг үндэс суурийг нь бэлдэж байна.
Начин ахын шавь нарт
Наадмын индэр өөд олон гарахын ерөөл өргөе. “Эрийн хийморь” пэйж хуудас