Их дуулгын шинэ аварга Янник Синнэр

423583390_1778911682613564_6590190368741608214_n

Шинэ оны эхний их дуулгын тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 22 настай Италийн авъяаслаг залуу теннисчин Я.Синнер түрүүлэв. Түрүүлэх түрүүлэхдээ 0:2-оор хожигдож яваад, нэхэж хөөсөөр цомын эзэн боллоо. Сэтгэл зүй ч лут залуу юм. Тэмцээний туршид их шөвөг хүртэл нэг ч сет алдаагүй бол хагас шигшээд чансааны тэргүүн тамирчин Новак Жоковичийг гэрт нь буцааж, шигшээ тоглолтонд Данийл Медведевийг 5 сетэд гарыг нь өргүүллээ. Орос теннисчин уржнан жил мөн үзүүрлэж байсан нэгэн. Италийн герман хэлээр ярьдаг хойд бүсэд төрж, цаначин болох мөрөөдөлдөө шатаж явсан хүү теннисний спортод дурлаж, энэ том тэмцээний цомыг эх орондоо анхлан авчрах хувьтай байжээ. Тэрээр 2023 оныг Дэвисийн цомд шигшээ багаараа түрүүлж, шилдэг 8-ын цуврал тэмцээнд аман хүзүүдэн, тун дажгүй үдсэн эрчээрээ шинэхэн оноо гайхалтай мэрийлт, гоц амжилтаар угтлаа. Теннисний мэргэжилтнүүд Р.Федерер, Р.Надаль, Н.Жоковичийг залгамжлах залуучууд бол Я.Синнер, К.Рүүд, К.Алкараз гэж таамаглаж байгаа нь ч оргүй зүйл биш.