Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдгүүдийн дөрөвт жагсав

399413349_3545006315763125_5753559935328669634_n
Урагдсан сугаа гурван тивийн хаваасаар бөхөлж суниасан хүн Өвөг минь билээ.
Элэгдсэн гутлаа гучин улсын тугаар ширлэж явсан хүн Эцэг минь билээ.
Дөлгөөн дүрээ дөрвөн далайн усанд тольдож суусан бүсгүй Эмэг минь билээ.
Ширмэл эсгий олбог дээр мянган хааны титмээр тоглож өссөн хөвүүн Би билээ.
Атлантын далай, Антарктидын ус, Амазон мөрөнд томдоно уу гэхээс үл багадах МӨНГӨНТУЛ Их Британы эрэгт сүр хүчээ яруухан толилуулаад ирлээ. Дэлхийн шилдгүүд л хүч үздэг ач холбогдол, чанар чансаагаараа нэгт бичигддэг, манай гаригийн хамгийн том, швейцарь системээр зохиогддог “Women`s Grand Swiss” тэмцээнд Батхуягийн охин Мөнгөнтуул 4 хожил, 7 тэнцээтэй 7.5 оноотой өвдөг шороодож, элэг бүсээ тайлалгүйгээр дэлхийн 50 шилдэг шатарчнаас аваргын энтэй шагналт 4-р байранд зогслоо. Тийм ээ. Монголчууд бидний хувьд чи ЯЛАГЧ шөө. Зарим үед түрүүлсэн нь биш хичээсэн нь ялагч байдаг аа.
Эх сурвалж : Харуул Харуул
Тодруулга : Английн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн 10-р сарын 25-наас 11-р сарын 5-ны өдрүүдэд болж, тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер, МУГТ Батхуягийн Мөнгөнтуул оролцож, 4-р байрт шалгарав. Гавьяат маань энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна.