Казахстанд дүүлэн нисч буй Монгол хүү Хажатын Алихан

421227759_3592650874332002_9094337367515328230_n
Төв аймгийн Баяндэлгэр суманд өсч өндийн, өдгөөгөөс 33 жилийн тэртээ буурь сэлгэн Казакстан улсыг зорьсон Шаймарданы Хажат талын цэнхэр салхи нь лимбийн эгшгээр хуурдан тавилан заяаны харгуйг минь солонготой хураараа рашаанласан Монгол эх орон хэмээн үргэлж санан дурсаж, Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархдаг нэгэн болой. Түүний хүү өд сөд нь ургаж яваа өлсгөлөн бүргэд спортын мастер Хажатын АЛИХАН казаа идэж байгаа аятай өрсөлдөгч нараа өвчүү цорой хоёрынхоо завсар руу шидэн өчдөр өндөрлөсөн Казакстан улсын Рапид тоглолтын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 14 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд түрүү магнай торгон жолоогоо өргүүлэн АЛТАН мидааль зүүсэн гэдгийг дуулгасуу. Стандарт тоглолтын Казакстаны өсвөрийн дэд аварга гэж байгаа. Х.Алихан хүү Оманы Мускатад өнгөрсөн жил шатар сонирхогчдын дэлхийн аварга Д.Амарсайхантай сүүлийн 9-р өрөгт тулалдан өвдөг шороодож, 4-р байр эзэлсэн түүхтэй юм байна лээ.
Эх сурвалж : Харуул Харуул