456532804_976925127565625_3807518295665100970_n

Дээд лиг. 2-р тойрог. Ховд 7 : 0 Төв Азарганууд. Хоёр баг хоёулаа эхний тойрогт ялагдал хүлээсэн. Тэр дундаа Азарганууд улирлын гараагаа маш хүнд эхлүүлсэн. Хөл бөмбөгт хоёр оронтой тоогоор хуурай хожигдоно гэдэг сэтгэл зүй талаасаа ч хэцүү талдаа. Харин энэ удаад багууд тоглолтоо яаж эхлүүлэх нь үү, өрнөл нь ямар байх бол?

 

 

Ховдчууд бөмбөгийг тоглолтонд орууллаа. Тоглолт эхлээд 3 минут өнгөрч байхад талбайн төвөөс ирсэн ухаалаг шулуун дамжуулалтыг Кристофер Жерардо хүлээн авч хаалганы баруун доод шороон булан руу явуулснаар гоолын салхыг хагалав. 11 минутийн дараа Япон легионер Табата Шого эсрэг багийн баруун жигүүрийн хамгаалагчдын голоор хөнгөхөн зүтгэсээр ядах юмгүй гоолдлоо.Дахиад 9 минут өнгөрөхөд Г.Буяннэмэхийн алсын дамжуулалтаар өнөөх л Т.Шого хоёр дох бөмбөгөө өөррийн нэр дээрээ бүртгүүлэв.

 

 

Ерөнхийдөө 1-р үеийн тоглолт улаан харуудын давамгайлал дунд явагдсаар. Тоглолтын 43 дах минутанд өрсөлдөгчийнхөө хамгаалалтын хайхрамжгүй байдлыг чадварлаг ашигласнаар Ёшиока Рэн бэлтгэлийн үеийнх шиг л гоолдож орхисон. Дараа нь тэрээр ердөө минутийн дараа дахин хаалгыг мялаав. Энэ удаад зүүнээс дамжуулсан бөмбөгийг мөргөж оруулсан.  Тоглолтын сүүлийн хагаст 5 гоол хаалгандаа алдсан Азаргануудын хамгаалалт ялимгүй сэргэсэн ч 87 ба 90 дэх минутанд Кавагүши Юшигийн довтолгооныг зогсоож чадсангүй. Эхнийх дээр хаалгач хаасан ч нэмсэн. Дараагийнх дээр нөгөө л зүүн жигүүрийн сул талыг довтлогч сайтар ашигласан. Ингээд 7:0 гэсэн харьцаагаар Ховд баг анхны ялалтаа хармаалсан бол Төв Азарганууд 2 тоглолтонд 21 бөмбөг алдсан тааруухан үр дүнтэйгэээр тоглолтоо өндөрлүүллээ.

 

 

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

Mongolian Premier League