Бүжгийн спортынхон 2 жил дараалан дэлхийд гайхагдлаа

412118641_924075382411013_6109824061325658852_n

“Moon Dance” хамтлаг 2023 оны латин формейшн бүжгийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон чихэнд чимэгтэй мэдээг дуулгахад таатай байна. Тус хамтлаг ийнхүү багийн спортоор ДАШТ-ээс 2 жил дараалан медаль авсан түүхэн амжилтын эзэд боллоо. 2009 онд үүсгэн байгуулагдаж, клубынхээ дэргэд 2013 онд энэхүү хамтлагийн суурийг бүжигт дуртай залуучуудаар бүрдүүлж байснаас хойш эдүгээ 10 жил өнгөрчээ. Дэлхийн тайзан дээр туршлагатай тамирчдаас гадна анх удаа хөл тавьж байгаа залуучууд ч олон бий. “Moon Dance” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, энэхүү амжилтыг буухиалан авчирсан 50 гаруй залуучуудын хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, тэдний гэр бүлд халуун баяр хүргэе. Баг хамт олноороо Монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэсэн чин эрмэлзэл, хүсэл зорилгоо нэгтгэн, тэмцээнээс тэмцээний хооронд илүү туршлага хуримтлуулж, хийж байгаа зүйлдээ мэргэжлийн хандаж, сэтгэл зүрхээ шингээж, бүхий л амьдралаа зориулсаар алхам алхмаар амжилтын оргил өөд тэд тэмүүлсээр явна.

✅Үзүүлбэрийн сэдэв : “CHESS: It’s a game of minds – The next move”
✅Үүсгэн байгуулагч, дасгалжуулагч : О.Саранхүү Sarankhuu Ochirkhuu
✅Ерөнхий дасгалжуулагч : О.Оюунбат Oyunbat Oyuntsetseg
✅Багийн менежер : Н.Мөнхбаяр Muugii Namhai
✅Найруулга/Хөгжмийн найруулга/Бүжиг дэглэлт : Тон Гретен Ton Greten
✅Туслах дасгалжуулагч: Марк Бенжамин Фелбуш Benjamin Fellbusch
✅Хувцасны дизайнер : О.Гэрэлтуяа Gerlee Ochirhuu
✅Багийн эмч : П.Ганчимэг Ганжаа Гаанж
✅Гадаад харилцааны зөвлөх : Ч.Энхзаяа
✅Зураглаач : П.Энхтүвшин Tuwshin Pdj
✅Make up Artist : Г.Солонго
🔷Тэмцээнд оролцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн Монголын Бүжгийн Спортын Холбоо, гишүүддээ баярлалаа.
🔷Багийн дэмжин ажиллагч: Т.Ган-Очир, Б.Амгалантуяа захиралтай Sain Electronics-ийн хамт олон
🔷Хамтрагч: MIGUN brand