Монголын марафонч Б.Мөнхзаяа улаан хөлтнийг урдуураа алхуулсангүй

457306725_827571959463717_6699183171028271165_n

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон олон улсын марафонд манай улсаас 4 тамирчин оролцсоноос Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ.

 

 

 

 

“Улаанбаатар марафон”-ны 6 удаагийн аварга, УАШТ-ий 5000 м, 10000 м, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадмуудад тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг билээ. Мөн тэмцээний бүтэн марафон 42 км-д тамирчин Г.Ганцэцэг XII байрт шалгарсан амжилтаараа Бостон марафонд уралдах эрхээ авсан байна.