Монголын мэргэжлийн боксчин Э.Цэндбаатарын ялагдаагүй цуврал үргэлжилсээр
Монголын мэргэжлийн боксчин, гавъяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар/8:0 4 КО/ 9 дэх тулаанаа Канадын боксчин Мохамед Соумаорото/14:2 6 КО/-той хийн, 8 үе тоглож, ээлжит ялалтаа авлаа. Дөрөв ба тавдугаар үе дээр манай тамирчин бүх талаар илүү тоглосон нь тоглолтын эцсийн дүнд эерэгээр нөлөөлөв. Залуу нас, эрч хүч, ур чадвар, төрөлхийн авъяас, хичээл зүтгэл нь түүний ялагдаагүй цувралын гол хөдөлгөгч хүч нь юм. Залуу минь зорьсондоо заавал хүрээрэй.
Бүтэн тулааны бичлэгийг үзээрэй.
Тоглолтын эгзэгтэй агшнууд болон төгсгөлийн 8-р үе Бичлэг үзэх
МУГТ Э.Цэндбаатарын тулааны дараах яриа