Монголын Премьер лигийн 10-р тойргийн тоглолт эхэллээ
Монголын Премьер лигийн 10-р тойрог. Ховд 2:5 Хаан Хүнс-Эрчим. Тоглолт эхлээд хоёр минутийн дараа “Ховд” клубын жигүүрийн хагас хамгаалагч Н.Сайнбуян хамгаалагчийн алдааг ашиглан хаалгачийн эсрэг ганцаар гарч, тайван цохилтоор багтаа тэргүүлэл авчирсан. Эрчимийнхэн хэдийгээр тун хурдан гоол алдсан ч хүлээцтэй тайван тоглосоор хариу 3 гоолоор бэлэг барьсан бол 2-р үе эхлээд удаагүй байхад Н.Сайнбуянгийн дамжуулалтаар Б.Мөнх-Эрдэнэ мөргөж гоолдон, “Ховд” тооны харьцааг 3:2 болгон ойртуулав. Тоглолтын 62 дах минутад “Эрчим”-ийн япон легионер Т.Южин хамгаалагчийг дарж хууран, хаалганы алсын буланд цохин тоог 4:2 болгож дахиад л холдуулж орхисон. Улмаар цаг дуусахын өмнө сэлгээгээр талбайд гарсан Б.Ган-Эрдэнийн дамжуулалтаар бас нэгэн япон тоглогч К.Суэмицу гоол оруулснаар 5:2-ын харьцаагаар “Хаан Хүнс-Эрчим” баг 4 дэх ялалтаа авч, 16 оноотойгоор хүснэгтийн 4-р байр руу дэвшлээ.
Тоглолтын 2-р үеийн төгсгөл Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Хаан Хүнс-Эрчим” багийн хөл бөмбөгч Мишима Юута тодров. Энэ тамирчин 2022 оны лигийн тэмцээнд “Эрчим”-ийн хамтаар түрүүлж, “Оны шилдэг легионер” шагналын эзнээр тодорч байсан нэгэн.
Mongolian Premier League