Монголын таеквондоч Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадамд түрүүлэв

395782751_634365658890457_1308676212108068404_n

“Ханжоу-2022” Азийн пара наадмын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч, Азийн пара наадмын аварга болсон анхны монгол таеквондоч болов. алтан медалиа энгэртээ гялалзуулан, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ жинд Ираны тамирчин мөнгөн медаль, Тайланд, Узбекстаны тулаанчид хүрэл медалийн тавцанд зогсоцгоов. Г.Болор-Эрдэнэ нь пара таеквондогийн дэлхий болон Азийн АШТ-ий тус бүр 5 алтан медальт шилдэг тамирчин юм.