Энхбаярын Сономпилжээ Монголын спортын нэн шинэ түүхийг бүтээв
“Парис-2024” зуны паралимпын XVII наадмын пауэрлифтингийн тэмцээний хэвтээ шахалтын 107 кг -ын жинд Паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, МУХБ, МУГТ Э. Содномпилжээ улсаа төлөөлөн дэвжээнээ гарлаа. Манай тамирчин өмнө нь “Рио-2016” наадмаас хүрэл, “Токио-2020” наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ. Дасгалжуулагч эхний оролтыг 243 кг гэж захив. Харин түүний гол өрсөлдөгч Ираны тамирчны захиалга 247 кг.
Хэн хэн нь эхний захиалгуудаа гүйцэтгэл сайтай өргөв. Бусад өргөгчдийн хувьд Узбекстан, Мексикийн төлөөлүүд л 220-оос дээш өргөхөөс захиалжээ. Удалгүй хоёр дох оролтуудаа хийцгээв. Э. Содномпилжээ 248 кг буюу гол өрсөлдөгчөөсөө 1 кг илүүг амжиллтай өргөв. Ираны тамирчин ч нэмсэн захиалгаа мөн төгс гүйцэтгэлээ. Ингээд 3 дах оролтоороо 260 кг-ыг захиалж амжилтгүй болсноор мөнгөн медалийн эзэн болов. Медалийн болзол биелүүлсэн өргөлт Бичлэг үзэх
Ийнхүү Монголын паралимпын тамирчдаас, цаашлаад олимпчидоос анхны иж бүрдэл медальтнаар тодорч, түүхийн цоо шинэ хуудсыг нээлээ.
Гэрэл зургийг Ж.Адилбиш
Медалиа гардаж байгаа агшин Бичлэг үзэх