394623250_731539612347014_6641982115765178922_n
Дэлхийн аварга шалгаруулах “Davis Cup” тэмцээний Ази тивийн 5-р хэсгийн тоглолтууд Бахрейн Улсын Иса Таун хотноо эхэлж, Монголын баг олон улсын теннисний холбооны эрэмбээр 144-р байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд тус тэмцээнд нийт 13 улс оролцож байна. Оролцож буй улсуудын эрэмбэ : 1.Бахрейн 2.Бангладеш  3.Бутан  4.Бруней Дурассалам 5.Лаос  6.Макао 7.Мальдив  8.Монгол 9.Мьянмар  10.Непал 11.Катар 12.Тажикстан 13. Йемен. Тэмцээнд түрүүлсэн, үзүүрлэсэн эхний 2 улс дээшээ 4-р хэсэг рүү дэвших юм. Манай залуус хэсгийн эхний тоглолтоо Мальдивтай хийж, 2:1-ийн харьцаатай ялав. Ганцаарчилсан Ундрах Пүрэвдорж/Daoud Shaheeb 6:3, 6:3 Бадрах Мөнхбааатар/Abdulla Faaih Fazeel 6:2, 6:2 харьцаатайгаар тус тус хожсон бол хосын тоглолтонд Ундрах Пүрэвдорж/Сономпунцаг Энхжаргал-Abdulla Faaih Fazeel/Daoud Shaheeb 6:7, 1:6 гэсэн оноогоор хожигдлоо. Дараагийн тойрогт Бангладеш Улсын багтай С группын тэргүүн байрын төлөөх маш чухал тоглолтоо хийнэ.

1 thought on “Монголын теннисчид эхний хожлоо авав

Comments are closed.