Монголын хөл бөмбөгчид Азербайжан, Танзанийн шигшээ багуудтай тоглоно

428713176_1492509861360930_7702811635990928263_n
ОУХБХ/ФИФА/-ноос зургаан өөр тивүүдийн гишүүн холбоодын шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA Series” цуврал нөхөрсөг тоглолтуудыг ирэх 3-р сараас эхлүүлэх гэж байна. Энэхүү шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтууд ОУХБХ-ны өдрүүд/FIFA Days/ буюу 3 сарын 18-26-ны хооронд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк гэсэн 4 улсад зохион байгуулагдана. Төслийн хүрээнд Монголын үндэсний шигшээ баг Азербайжан улсын Баку хотноо 3-р сарын 22 нд дэлхийн чансааны 123-д эрэмбэтэй Азербайжан/Европ/, 3-р сарын 25 нд чансааны 130-д эрэмбэтэй Танзани/Африк/ улсын шигшээ багуудтай тоглохоор боллоо. Манай шигшээ баг өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багуудтай тоглож байсан.
FIFA SERIES НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ :
3-р сарын 22  23:00/Улаанбаатарын цагаар/АЗЕРБАЙЖАН-МОНГОЛ/Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэн/
3-р сарын 25  20:00 /Улаанбаатарын цагаар/ТАНЗАНИ-МОНГОЛ/Далга Арена цэнгэлдэх хүрээлэн/