Алтан соёмбот төрийн далбаа минь галын улаан, тэнгэрийн хөх, эвийн хоёр загастайгаа мандах нь

Шатрын “РАПИД&БЛИЦ тоглолтын 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий сониноос дуулгая. Заа би эс хэллүү. Эхний гурван хундагыг даруулгагүй татнаа гэжжжж. Мөнгөө, Мөнхзул хоёр маань эхний 3 хундагаа тулгаад, сэржим өргөлгүй ёроолыг нь хартал татаад төвлөрсөн төлөвлөгөөт нормоо биелүүлээд, нээлтийн 3 өрөгтөө хотонд орсон чоно шиг аашиллаа. Өнгөрсөн жил Казакстаны Антальяд голомтыг нь самрах шахсан Төрмөнхийн Мөнхзул энэ жил юу бодож, Самаркандад газардсаныг хэн ч таашгүй юм аа. Эхний өрөгт Алтай таван богдоос буусан цасан нуранги шиг гурван нүүргүй хүүгээр арчиж гараад, 2-р тавилд Энэтхэгийн намбэр ван, энэхүү тэмцээний чансааны наймд эрэмбэлэгдсэн алдарт цуут Конеруг цагт оруулж байгаад залгиж орхисон бол хэдхэн хормын өмнө Грекийн IM Стравлоуа Цолакидоуг ханхайны төгсгөлд шилжүүлээд, хадан гэрийн тохижуулахаар илгээлээ. 4-р тавилд хоймрын нэг, хоёрдугаар ширээнд алтан соёмбот төрийн далбаа минь галын улаан, тэнгэрийн хөх, эвийн хоёр загастайгаа мандах нь дээ.IM Б.Мөнгөнтуул 1-р ширээнд Хятадын өсөн нэмэгдэж буй залуу од Жу Жинертэй цагаан өнгөөр, WGM Төрмөнхийн Мөнхзул хошуучлагчдын 2-р ширээнд энэ жилийн “Дэлхийн цом”-ын дэд аварга Болгарын нэрийн хуудас Нургюль Салимоватай цагаан өнгөөр цавчилдахад хэдхэн хором үлдээд байна. Морийг нь чөдөрлөөд, хөлийг нь тушаад, ханхай тэргийг нь хагалж түлээд, хааных нь хоолойд илдээ тулгаад улсыг нь хураан авч, журманд оруулсугай.

IM Б.МӨНГӨНТУУЛ НЭРМЭЛЭЭР БИЕЭ ХАЛААГААД АВЛАА
Эхний гурван хундагыг гуйлгахгүй уудаг Монгол зангаараа Их мастер Б.Мөнгөнтуул дүрмийн дагуу даруулгагүй хоёр хөнтрөөд тавилаа. Чанартай 100 татахын өмнөхөн хоёр аяга нэрмэлээр биеэ халаасан гэвэл зохилтой. ДАШТ-ий эмэгтэй ангилалд 34-д эрэмбэлэгдсэн МӨНГӨНТУЛ Турк, Азербейжаны хоёр годгоносон охинд довтлох урлагийн үнэгүй хичээл ороод, төлбөрт нь 2 оноогоо халааслав. Яая 2-р тавилд яажаан бээ? 25-р нүүдэлд Rf7 шидээд Агуу Алехины нүүдлийг хийж, түүнд хүндэтгэл үзүүллээ. Ээ алтаар урс гэжжжжж… 3-р тавилд хар өнгөөр Казакстаны осолтой охин WGM М.Камалиденоватай 8-р ширээндээр илд зөрүүлэхээ хүлээгээд сууж байна даа. Ахиад хэлье. Монгол хүмүүс бяд гуйлгахгүй , даруулгагүй гурав татачдымаа.
Эх сурвалж : Харуул Харуул