МУГТ Ц.Шаравжамц : Спортоо хөгжүүлэхийн тулд хичээмээр байна

455722984_8048115411969149_1950284519352655826_n
Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль аваад, сайхан байлаа. Ээжийнхээ спортоор тоглож сүнсийг нь баярлуулав. Намайг сагс бөмбөг рүү ороход жоохон гомдож билээ. Ээжийнхээ үеийн эгч ах нартайгаа, сайхан ахмадуудтайгаа зөндөө тааралдлаа. Холбоо маань энэ сайхан спортоо хөгжүүлэхийн тулд хичээмээр. Улсын аварга нэртэй байж ядаж л хоёр шугамын шүүгч байрлуулчихмаар. Маш их хэл ам гардаг юм байна. Заримдаа бүүр 2-р шүүгчгүй ч болчихсон байх. Тамирчид, ялангуяа эрчүүд ямар их хэл амтай болчихсон юм бэ. Шүүгчдээ хүндлээд, жаахан ч гэсэн эрийн шинжтэй баймаар даа. Энэ сайхан спортоо хөгжөөсэй гэсэндээ л хэллээ. Д.Нарантуяа, Ганхуяг хоёр гавъяат маань үнэхээр хүндэлмээр байсан шүү. Ямар ч гоё зөв тэмцэгч характертай юм. Өө нээрээ Ганхуяг маань гавьяат биш билүү? За яахав амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Дараагийн гавьяат болох болтугай гээд ерөөчихөе! Эцэст нь хэлэхэд нийт волейболчиддоо маш их баярлалаа. Дараа жил дахиад үзнэ ээ.