МШТХолбоо Жем интернешнл ХХК хамтран ажиллана

428689278_709524518049337_150810913631913112_n
Монголын ширээний теннисчдээс “Токио-2020” олимпийн наадамд 2 тамирчин эрх авч оролцож байсан бол энэ жил “Парис-2024” наадамд эрх авахаар бэлтгэл сургалтаа эрчимжүүлж байгаа билээ.
МШТХ “Жем интернешнл”ХХК-тай Дээд лигийн XVI тэмцээнд баг тамирчдыг ивээн тэтгэн оролцуулахаар болж хамтын ажиллагаа эхлүүллээ. Ажил хэргийн уулзалтанд хүрэлцэн ирсэн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааг дэмжсэн “Жем интернешнл”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ойгонгэрэл, захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ц.Нямбат, МШТХ-ны дэд ерөнхийлөгч О.Цогтбаатар нарт талархал илэрхийлье. Энэ удаагийн лигийн тэмцээн энэ сарын 23-ны баасан гарагт эхлэх юм. Дээд лигийн болон УАШТ-д хувь хүн болон аж ахуй нэгжтэй хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байх болно. БИДНИЙ ХҮЧ ХАМТЫН ХҮЧ.