Мэргэжлийн дартсчидын Дэлхийн аварга эхэллээ

411290161_1021313362565316_2447360961805273109_n

Лондонгийн “Александра” палас ордонд уламжлал ёсоор хуучин, шинэ он дамжин өрнөдөг Мэргэжлийн Дартсын Корпораци/PDC/-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ёслол төгөлдөр, басхүү өрсөлдөөн дүүрэн хэмнэлтэй эхлэв. Дэлхийн чансааны эхний эхний 32, бүсүүдээс шалгарсан 64, нийт 96 шилдгийн шилдэг шидэгчид 2024 оны 1-р сарын 4-нийг дуустал сумны мэргэн, сэтгэл зүйн бядаа шалгах тулаанд Топ 32 тамирчнаас бусад 64 тоглогчид хооорондоо халз тулснаар энэ тэмцлийн ялагч 32 нь топууд дээр нэмэгдэн, 64 дартсчид тэмцээний хоёрын даваанд өрсөлдөх юм. Дэлхийн аваргын эхний 4 тоглолтын хоёр нь шуугиантайхан болж өнгөрөв. Эхний нугалаанд тоглосон К.Доц, К.Мензис нар өрсөлдөгч С.Бунц, Р.Родригес нарыг тус бүр 3:0-ээр хуурай жожсон бол Австралийн сахал мастер С.Витлок П.Небридад бараг л хожигдох шахав. Өрсөлдөгчийнх нь 9-ийн зах руу шидсэн 3 сум бүгд гадаа туссан нь түүнд аврал авчрав.   Бичлэг үзэх

Харин эхний даваанд төвөггүйхэн хожил авсан К.Доц дараагийн даваанд отгон Дэлхийн аварга М.Смитийн аманд очив. Тоглолт үнэхээр үзүүштэй байж, 4 сетийн дараа тооны харьцаа 2:2 боллоо. Шийдвэрлэх 5-р сетийн эхний легийн төгсгөлд К.Доц 100-гаас 24 үлдээв. Англи аварга 142-оос 60+60+22 гэсэн 3 сумны том гараа хийснээр алдаж явсан тоглолтын хэмнэлээ эргүүлэн авч, эхний легийг авч чадав.   Бичлэг үзэх  4 дэх легийн төгсгөл рүү Кевин овогт 203-аас 66 үлдээсэн бол Майклын хүү 67-гоос 9+18+40 гэсэн хувилбарыг алдаагүй гүйцэтгэснээр хамгийн түрүүн шилдэг 32-т шалгарлаа.   Бичлэг үзэх

Эхний үдшийн зарим онцлох агшин   Бичлэг үзэх

 

Дэлхийн аваргын эхний 4 тоглолтын тоймыг үзээрэй.