Мөсний загасчлалын дэлхийн аваргын тэмцээн Хархоринд нээлтээ хийв

428702464_917073100115840_5096041111190038647_n
ОУЦУЗСХ/FIPSED/-ны 20 дах удаагийн мөсний загасчлалын ДАШТ албан ёсоор эхэллээ. Орон орноос ирсэн баг тамирчид Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нууранд албан ёсны бэлтгэлээ базаасаар байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Соёлын төв”-д ДАШТ-ий нээлтийн ёслол болов. Хүрэлцэн ирсэн багуудыг танилцуулсны дараа Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл, МЗСХ-ны ерөнхийлөгч У.Баатар, Олон улсын загасчлалын спортын нэгдсэн холбоо CIPS-ийн ерөнхийлөгч Уго Клаудиа Маттеоли нар баяр хүргэж үг хэллээ. Энэ удаагийн ДАШТ-д АНУ, Эстони, Финлянд, Латви, Казахстан, Швед, Украин, Литва, Норвеги, Монгол улсын багууд оролцож, уран чадвараа сорин өрсөлдөх аж. Нээлтийн ёслолын үеэр монголчуудын өвсоёлын нэг ардын урлагийн тоглолт болсон бөгөөд ОУЦУЗСХ-ны нарийн бичгийн дарга Барбара Дюранте “Надад нээлтийн ёслол их таалагдлаа. Би анх удаа ийм сайхан нээлтийн ёслол үзэж байна” гэсэн талархлын үгийг онцолъё. Тэмцээн 3-р сарын 9, 10-ны өдрүүдэд 2 үе шаттай явагдах юм.