Хонконг залуу маш чухал хожил авав
ДАШТ-ий 4 дэх өдрийн тоглолтууд бас л дулиан шуугиантайхан болов. Энэ үдшийн 4 тоглолтоос Хонконг залуу Ман Лүүк Льюны Нидерландын Ван Веентэй хийсэн хэмнэл өндөртэй, тэгш тоглолтыг онцолъё. Түүний дундаж оноо 96,26 Тоглолтын явцад 11 удаа 180 оноо цуглуулсан нь гайхалтай. Ямартаа ч Азийн төлөөлөл эцсийн мөчид 3:2-оор хожсоноор шилдэг 32-ын босгыг алхлаа. 50 настай дэлхийн чансааны 67 Бельгийн М.Ванденбогарьдыг 35 настай дэлхийн чансааны 146 Францын Т.Триколе 3:1-ийн харьцаатай буулгаж авлаа. Хамгийн сүүлийн тоглолтонд дэлхийн аварга, “Мөсөн хүн” хочит, Уэльс шидэгч Г.Прайс К.Скуттыг сет өгөлгүй ялав. Өрсөлдөгч тамирчинд боломж бол байсан. Ашиглаж чадсангүй. Тэмцээний онцлох агшин Бичлэг үзэх
Өнөө шөнө 8 тоглолт болох бөгөөд дэлхийн аварга Ван Гервен тоглолтоо хийнэ.