Надаас ямар нэг НО илэрвэл хар ус уудаггүй, харанхуй нүхэнд амьдардаг тарвага болно

406089521_3559100241020399_1967736701674439877_n
Дэлхийн экс аварга Владимир Крамник “Онлайн шатрын хаан” Хикару Накамураг хууран мэхэлж, шатрын программ ашиглан өрсөлдөгчдөө хожсон хэмээн мэдэгдсэний дараа Chess.com сайт Хикаругийн 2000 өргийг задлан шинжилж, мэргэжлийн хяналт, аудитын шалгалт оруулсан ч хүний урманд хоолноос нь нэг ч ялаа, шумуул, сальфэтка гарсангүй. Санхүүгийн түй ч зөрчил илэрсэнгүй. Нэр төрөө амь шигээ хайрладаг Самурай зангаараа Хикару “Хэрвээ тоглосон өргөөс нь ямар нэг но илэрвэл олны нүдэн дээр харикири хийж, хар ус уудаггүй, харанхуй нүхэнд амьдардаг тарвага болно” хэмээн мэдэгдсэн ч chess.com манай хүнийг Омо угаалгын нунтгаар угаасан орны цагаан хэрэглэл шиг цэвэрхэн гэдгийг нь нотлоод өгчээ. Хажуугаар нь зуны нар шиг халуухан зулзаган хус шиг залуухан бүсгүй өнгөрөхөд хайртай эхнэр нь “Хикару чи сая хаашаа хараад байсан бэ” гэхэд нь “Юун хоёр хөмөрсөн будаатай аяга, цаг агаарын мэдээ хөтөлчмөөр өгзөгтэй, өөртөө зохиогүй Гуччигийн торон дотуур хувцастай, Шанэлийн ус түрхэж, Диорын будаг урууландаа нялцан, хоёр хөхнийх нь завсар өвөлжичмөөр ийм т1 хүүхнийг хэн хардын Чи минь л зэгзгэр, галын минь бурхан” гээд хамаг үнэнээ, долоон булчихайгаа тооччдог манай Хикару шиг дурак хүмүүн хуурч, цахим залилан хийх хүн биш л байхгүюүүү…..
Эх сурвалж : Харуул Харуул