Налайх Бизон баг шуугиан тарилаа
Лигийн шинэ улирлын эрэгтэй багуудын тоглолт дуулан шуугиан дүүрэн эхэллээ. Лигт хамгийн олон удаа түрүүлсэн, 20 жилийн хосгүй түүхтэй “Хасын Хүлэгүүд” баг эхний тоглолтондоо гашуухан ялагдал хүлээв. Өнгөрсөн жилээс лигт тоосоо өргөж эхэлсэн “Налайх Бизон” багийн 21 онооны зөрүүтэй үнэ цэнэтэй хожил, шинэ улирлын анхны ялалт тэдэнд ямар их боломж, бололцоо байгааг нээж орхив уу даа. Тэсрэлттэй, шийдэмгий тоглолтоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энэ багийн гол цөм болсон түлхүүр тоглогчдын нэг Э.Тулга 17 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа оргил өөд чирэв. Бас дээр нь тэр Солонгос дасгалжуулагчийнн нь эмоци энэ тэр гоё гоё.