Сар шинийн барилдааны түрүү бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

C0248T01

Нутгийн бахархалт бөхчүүд. Цуврал нэвтрүүлэг-2. 1-р хэсэг. Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд монгол бөхийн гараагаа хэрхэн эхэлсэн. Анхны багш, анхны барилдааныхаа талаар хөөрөлдөв. Сар шинийн барилдааны түрүү бөх, Хотонт сумын уугуул, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр хамгийн бага цолтойдоо буюу аймгийн заан цолтойдоо 2022 оны цагаан сарын битүүний өдөр энэхүү алдарт хүрч байсан билээ.

Монгол Улсын ууган таван аймгийн нэг Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Хатант энтернэшнл”ХХК, Архангай аймгийн ЗДТГ, Одод ТВ студийн хамтын бүтээл. Санаачлагч, спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамир.