Огцорсон сайд дахин салбар удирддаг жишиг тогтох нь зөв үү?

450093294_491446450198803_1525998762139022266_n
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ Засгийн газраа эмхлэн байгууллаа. Эвслийн засагт орохоор зөвшөөрсөн намуудаас хэн хэн сайдын сэнтийд суух болов. Сайн муу талыг нь ярилцъя.
Сайн тал :
Үнэхээр 4 жил тогтвортой ажиллаж, олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөхөд чадалтай боловсон хүчин, эрч хүчтэй зоримог шийдвэр гаргах сайдууд хэрэгтэй. ЗГХЭГ, Гадаад харилцаа, Хууль зүй, Боловсрол, Цахим хөгжил гээд гарын таван хуруунд багтах төрийн түшээд ажлаа түүртэлгүй аваад явчихна гэж харж байна.
Муу тал :
Ковидын үеэр хариуцлага алдан огцорсон сайд эрүүл мэндийн салбарыг дахин толгойлох нь зөв үү? Тэр үеийн тайлангаа тавьсан билүү? Соёлын сайдын эрх мэдэл нь багадаад спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудлыг нэмж өгөв үү? Үнэхээр жулдана. Чаддаг нь л засагт ажилламаар байх юм. ЖДҮ-гээ төлсөн нэртэй нэгэн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлох нь. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн ахиад л алдаагаа давтахвий. Гамшгийн асуудал эрхэлсэн болон зам тээвэр, батлан хамгаалахын сайдуудаас одоо юу хүлээх вэ? Чичирсээр байгаад л сайд болцгоосон биз.
АН-н жагсаалтын эхний саадууд бүгд засагт ажиллах нь халагламаар харагдав. За тэр хяналт, үнэлгээний хорооны намдаа ч хүлэээн зөвшөөрөгдөөгүй нөхөр бол бүүр хэрэггүй. Бусад нь яахав байдаг л дундаж нөхдүүд. Хэрхэн гараанаас гарч, хэр зэрэг үр дүнтэй ажиллахыг харах л үлдэв. Мэддэг салбараа харахаар л гол гонсойх юм. Манай спортынхон эсвэл нэг яаманд хавчуулагдаж, үгүй бол аль нэг салбарын хаяа хатавчинд толгой хорогдох үйлийн үртэй аж. Ядаж агентлагийн удирдлагаараа зангарагтай, зарчимтай хүн тавиасай гэж мөрөөдөхөөс.