Одон бөмбөгчид Сэлэнгэд чуулав

394250854_729906275822949_973891697595875780_n

Спортын мастер, дасгалжуулагч багш Н.Дагва агсны нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна.  Аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын ширээний теннисний холбоо, Сэлэнгэ аймгийн ширээний теннисний “Соёмбо” холбоо, Н.Дагва агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд 15 аймгийн 270 гаруй тамирчид хүрэлцэн иржээ.