453989173_1068920941904177_454666569735729980_n

Эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жингийн хоёр дох хүрэл медалийн төлөө барилдахаар манай тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ БНХАУ-ын бөх Зы Чи Фентэй барилдахаар дэвжээнээ гарч ирлээ. Энэ барилдаан хоёр бөхийн хоорондын 4 дэх барилдаан нь. Монголын бөх жингийн хагас шигшээд олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Сара Анн Хилдебрандад оноогоор хожигдсон бол Хятадын тамирчин Алжирын бөхийг оноогоор цэвэр хожсоноор медалийн төлөө барилдахаар болсон Барилдааны эхний үед өрсөлдөгч тун няхуур, бядтай барилдааныг үзүүлж, 3 удаа хөлд орох мэхийг чадварлаг хийн, 6 оноо салгав. Шийдвэрлэх үед Д.Отгонжаргалын хурдтай мэхийн хувилбар төгс болж, оноог 6:2 болгон ойртуулсан. Дараа нь цаг дуусахын өмнөхөн дахин 2 оноо авч чадсан ч үндсэндээ цаг дууссан байлаа.  Бичлэг үзэх

Барилдааны ерөнхий агуулга, өрсөлдөөн, тэмцэл классик талдаа. Яах аргагүй л шилдэг хүчтэнгүүдийн хурц дайчин өрнөлтэй ганган барилдаан болсон. Сүүлийн 3 жил дараалан дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчны хувьд анхны олимпын наадмаасаа анхны медалиа авах хүсэл эрмэлзлэл дүүрэн ирсэн нь  ойлгомжтой. Даанч зорилгодоо хүрэхэд тун ойрхон байв. Юун дээр алдав гэдгээ ухаарах, бэлтгэлээ чамбай хийх цэлийсэн 4 жилийн уртхан замын бас нэгэн гарааны зурхайн дээр тэр үлдэв. Бүү шантар, нэг л өдөр алдрын оргилд хүрэхдээ л хүрнэ.

Барилдааны дараа  Бичлэг үзэх

 

Гэрэл зургийг Д.Нямбилэг