Олимпын наадмын 6 дах өдөр манай жүдо, буудлага, байт харваа, боксын тамирчид сонирхол татам өрсөлдөөнийг үзүүлнэ

452924131_894656866028798_4967673912612114404_n

Буудлага. Урт бууны 3 байрлалаас буудах 50 м-ийн зай. 15:00 цагаас Ази тивийн аваргын ганцаарчилсан болон багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт Оюунбатын ЕСҮГЭН

 

 

 

 

Байт харваа. Ганцаарчилсан төрөл. 2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022 “Азийн наадмын аварга Баатархуягийн ОТГОНБОЛД 1/32 хасагдах шатанд Мексик Улсын 20 настай залуу тамирчин, дэлхийн чансааны #17 Матиас Грандетай халз цэц мэргэнээ сорино.

 

 

 

 

Жүдо. 16:00 Эрэгтэйчүүдийн -100 кг. “Ханжоу 2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл, Их дуулга тэмцээний аварга Батхуягийн ГОНЧИГСҮРЭН Израйлын бөх Петер Пальчиктай барилдана.

 

 

 

 

Жүдо. 16:00 Эмэгтэйчүүдийн -78 кг. Монголын баг тамирчдын хамгийн залуу тамирчин, Азийн аваргын хүрэл медальт Отгонбаярын ХҮСЛЭН эхнийдаваанд Эквадорын жүдоч Ванесса Чалатай барилдана. Ялсан тохиолдолд Израилын Инбар Ланер түүнийг хлээж байна.

 

 

 

 

Бокс. 23:20 Эмэгтэйчүүдийн 54 кг. М.ЭНХЖАРГАЛ олимпын наадмын хүрэл медалийн төлөө Дэлхийн аварга, Туркын тамирчин Акбаш Хатичтай хүнд тулаан хийнэ.

 

 

 


Эх сурвалж : Монголын Үндэсний Олимпын Хороо – MNOC