Олон түмэндээ хөнхөр нэртэй Орхоны Магсарын Гомбодорж заан

433127536_747568614143205_6975193506167696977_n
Эр хүн хэлсэн үгэндээ эзэн суухын эргэлт буцалтгүй нэг замаа шулуун хөөхийн, хортой байх шартай байхын нэгэн жишээ болсон Булган аймгийн Орхон сумын харъяат Хөнхөр хэмээн олноо танигдсан Магсарын Гомбодорж зааны амьдрал нь тэр чигтээ омогшил юмсанж. Идэр залуухан насандаа “Улсын заан” цолны босгыг даваад, ид амжилт гаргах насандаа зодог шуудгаа тайлаад, авдартаа хадгалсан гэх түүний түүх сонсоход хайран, сонирхсон хүнд халгам агаад, бүхэл бүтэн хоёр аравныг буурал сууж насан дээр гартлаа авдартаа хадгалсан тэр өмсгөлөө хэзээ хойно хижээл насандаа гаргаж, салхи оруулангаа өмсөхдөө хуучны бөх яс сайт хүний үлгэрээр зодоглосон наадам бүртээ шөвгөрч зогсоод, золгосон залуу бүхэндээ хичээл зааж явсан гэлцдэг. Өөрийгөө мэдэрсэн, өмсгөлдөө багтаж ядаж явсан тэр үед нь хааж боогоод байлгүй харцага шонхор мэт эрх дураар нь тавьсан бол өнөөдөр Булган зүгийн хүчит эрс буурал АРСЛАНГИЙНХАА нэрэмжит барилдаанд зодоглох гээд зогсож байх байсныг үгүйсгэхгүй гэх…