Оюу теннис клуб Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа эхлэв

423694910_716710140652385_8148148773711109018_n
“Эрүүл монгол хүн”, “Нутгийн хишиг” хөтөлбөрүүдийн хүрээнд спортын олон төрлөөр хичээллэх боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд ширээний теннис сонирхогчид, тамирчдыг хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх клубтэй болоход нь орон нутгийн зүгээс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр энэхүү клуб, шинэ заал нээлтээ хийж байна. Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдээс гадна, ширээний теннисний ахмад мастерууд, үе үеийн тамирчид, хүүхдүүд залуус зэрэг 100 гаруй хүмүүс оролцжээ. Нээлтэнд зориулж өсвөр үе, насанд хүрэгчдид, ахмадуудын ангиллаар 5 төрлөөр тэмцээн зохион байгуулав. Теннисний спорт сонирхогчид шинэ заалтай болсноор уг спортын ололт амжилтууд улам нэмэгдэх нь дамжиггүй юм.