Паралимпын наадмын Монголын анхны эмэгтэй АВАРГА Уламбаярын СҮРЭНЖАВ
Монголын тамирчин ОУХМ У.Сүрэнжав “Парис-2024” Паралимпын наадмын таеквондогийн 52 кг-ын жингийн К44 ангиллын аваргын төлөөх тулаанд Ираны тамирчин Зара Рахимитай тулалдахаар дэвжээнээ гарч ирэв. Манай тамирчин тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, эхлээд 2 оноо, угсруулаад 3 оноо түүв. Тэрээр үндсэндээ тоглолтыг хяналтандаа бүрэн байлгаж чадав. Тоглолтын цаг дуусахаас 10 секундын өмнө Иран таеквондоч 2 оноо авсан ч нэгэнт оройтсон байлаа. Ингээд 5:2-ын харьцаагаар Монголын тамирчин ялж, Паралимпын АЛТАН медалийн эзэн боллоо. Энэ нь Монгол Улсаас паралимпын наадмаас эмэгтэй тамирчин медаль авсан, аварга болсон АНХНЫ тохиолдол, мөн түүхэн дэх 3 дах Паралимпын АВАРГА юм.
Алтан медалийн тоглолт Тоглолтын тойм
4:30:00 Паралимпын аваргын төлөөх тоглолтын бүтэн бичлэг
Паралимпын 5 дах медалийг эх орондоо авчирсан тамирчин У.Сүрэнжав өмнө нь 2023 оны ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, шилдэг тамирчдын нэг юм.
Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа Парисын тэнгэрт мандав Бичлэг үзэх
5:17:00 Медаль гардуулах ёслол :
Гэрэл зургуудыг Ж.Адилбиш
Аваргын сэтгэгдэл :
Тоглолтын өмнөх бэлтгэл Бичлэг үзэх
Хагас шигшээ тоглолтонд Мексикийн Жессика Гарсиаг 13:5 гэсэн оноогоор илүүрхэн ялж, мөнгөн медалийн болзол хангаснаар Монголын эмэгтэй тамирчдаас Паралимпын наадмаас медаль авсан анхны тамирчин болсон түүхэн амжилтын үзүүлэв.
1:43:25 Тоглолтын бүтэн бичлэг үзэх :
Манай тамирчин Паралимпын наадмын мөнгөн медалийн болзол хангаад, дэвжэээнээс буув Бичлэг үзэх
Түүний эхний учраа Египетийн тамирчин Салма Хассан байв.
3:47:00 дээр тоглолтын бүтэн бичлэг бий.