Пара волейболчид Японы багтай эхний тоглолтоо хийв

391703312_633696862290670_7452423100891270186_n

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадмын волейболын төрөлд Монголын эмэгтэй баг Японы волейболчидтой тоглон, 0:3-ээр ялагдал хүлээлээ. Дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор Монголын багийн гарааны бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор нар тоглов. Манайхан дараагийн тоглолтоо Ираны багтай хийх аж.