Самурайн сэлэмний ирнээс үсрэн гарсан оч, саке архинаас дээжилсэн охь Хикару Накамура

399055725_3545736319023458_5086798635015589286_n
Дэлхийн чансааны намбэр гурав, самурайн сэлэмний ирнээс үсрэн гарсан оч, саке архинаас дээжилсэн охь Хикару Накамура дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх нэр дэвшигчийн тэмцээнд 2 дох удаагаа тэмцэлдэх эрхээ баталгаажуулж, зорьсондоо хүрлээ. “Fide Grand Swiss 2023” нанчилдааны финалын 3 өргөө хүн шиг тоглосон Хикару 11 өргөөс хожигдолгүй 8.0 оноог цуглуулж, дэд аваргаар тодорсныхоо шанд нэр дэвшигчийн тэмцээний тийзээ гардаж авч, гэр гийгүүлэгч нь энэхүү баярт мөчийг хуваалцангаа удам залгах хүү төрүүлж өгөхөө амлаж, өчигдөр орой манай хоёр хур буулгасан байх магадлалтай. Хикаругийн нэгэн биений тал, нинжин сэтгэлийн үзүүр, өрөөсөн даль жигүүр, өр зүрхний шувуухай, гэрийнх нь гэгээ, галынх нь бурхан сайхан эхнэрийг Атоуса Поуркашьян хэмээдэг бөгөөд их мастер цолтой, Америк иргэншилтэй, Иранд төрсөн Перс бүсгүй бөлгөө. Эмэгтэйчүүд ингээд инээхээрээ чимээгүй базаад, барьцаа бага багаар лавшруулдаг шөө Хикару минь. Хоёр эр хүн тутмын нэг нь эхнэртээ базуулдаг бол үлдсэн нь бүр базуулдаг гэсэн статистик байнаа.
Эхнэрт гарснаас хойш манай хүн сард нэг л тэмцээнд оролцох визтэй болсон бөгөөд визээ хэтрүүлэн ууж идэж, хоног хэтрүүлэх аваас дараа сард нь хар даруулах, хоригт орох учир тэмцээнд явахдаа тэмдэглүүлэн гэртээ ирэхдээ “Эрхэм хадагтайд илтгэх нь “Таны нөхөр Хикару Накамура гаргасан зөрчилгүй хоног өдөр хэтрүүлэлгүй онц сайн яваад ирлээ” хэмээн араппарт өгч орж байгаа сурагтай…  Эх сурвалж : Харуул Харуул