Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж, ИТХ-ын даргаар Бат-Эрдэнийн Золбоо сонгогдлоо

463738247_1108161037360813_8309107356653331803_n
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам нийслэл, дүүрэгтээ 100%-ийн саналаар ялалт байгуулсан. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.18/ боллоо. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох дүүргийн 22-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Жангаагийн Гантогтох даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцууллаа. Мөн дүүргийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 төлөөлөгчийн 5 санал хүчингүй болж, 88,3%-ийн саналаар Бат-Эрдэнийн Золбоо дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдов. Мөн дүүргийн ИТХ дах МАН-ын бүлгээс дүүргийн Засаг даргад Цэдэндамбын Баттөрийг дэвшүүлж, нууц санал хураан, 97,6%-ийн саналаар сонгосон байна. Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжлахаар тогтов.