Спортын сэтгүүлчийн “Тамирын цаг” шинэ ток шоу
Энэ жил уран бүтээлийн 30 жилийн ой нь тохиож байгаа Монголын спортын төрөлжсөн телевизийн нэвтрүүлэг, студийн анхдагч “Одод ТВ студи”-ийг үүсгэн байгуулагч, спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамир цоо шинэ контентоор үзэгч, спорт сонирхогчидтойгоо уулзах гэж байна. “ТАМИРЫН ЦАГ” нэртэй уг нэвтрүүлэгт манай үе үеийн спортын алдартнууд уригдан оролцох юм. Нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон дээд лигийн IHC Апес багийн тоглогч Мягмархүүгийн Өлзий-Орших уригдан оролцсон бөгөөд нэвтрүүлэг Улс тунхагласны баяраар үзэгчдийн хүртээл болох гэнэ. Үндэсний үйлдвэрлэгч”Бимэкс Холдинг”ХХК болон BESTCUP COFFEE, VIDA DRINK брэндүүд, мөн UI Lounge ресторан нэвтрүүлгийн анхдагч түншээр оролцож байгаа аж.
Спортын сэтгүүлч Н.Тамир сүүлийн жилүүдэд “Зургаан залуу заан”, “Бид сагсан бөмбөгт дуртай”, “Хүчтэн”, “Нутгийн бахархалт бөхчүүд” зэрэг олон шинэлэг спортын цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн, олны хүртээл болгожээ. Нэвтрүүлгүүдийг үзэх линкүүд :
ЗУРГААН ЗАЛУУ ЗААН / HERO Энтертайнмент, Одод ТВ студийн хамтын бүтээл
ХҮЧТЭН / Central TV, Одод ТВ студийн хамтын бүтээл
НУТГИЙН БАХАРХАЛТ БӨХЧҮҮД / Одод ТВ студи, Хатант интернэшнл ХХК-ийн хамтын бүтээл
БИД САГСАН БӨМБӨГТ ДУРТАЙ / Одод ТВ студийн бүтээл