398449946_659906976131695_5154365282740100619_n
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, ХЦ-ийн 208-р тусгай салбар, “Дорнод Гурил” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганболдын Төрмөнх үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Азийн Топ Констракшн ХХК, Увс нуур дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянмөнх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа. Шөвгийн наймд аймгийн арслан Э.Мөнхжаргал, Ц.Төмөрцоож, Э.Дашдэмбэрэл, аймгийн начин Б.Одгэрэл нар үлджээ. Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй До.Батбаяр начинд МҮБХ болон “Даян дэвжээ”, үе үеийн бөхчүүд, нутгийн зон олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.