Тамирчдын хүйсийн харьцаа зохих түвшинд хүрч, 245 сая хүн амтай улсаас ердөө 7 тамирчин өрсөлдөнө

452630571_18193585624294999_4947370355762734810_n

Парис-2024 Зуны олимпын XXXIII наадам маргааш албан ёсоор хөшгөө нээнэ. 128 жилийн түүхтэй олон улсын олимпын хөдөлгөөн улам өргөжин тэлсээр байгааг дараах үзүүлэлтээс харж болно. 1900 оны II наадамд оролцогчдын дөнгөж 2,2% нь эмэгтэй тамирчид байсан бол 28 жилийн дараа 9,6%, 64 жилийн дараа 13,2%, 92 жилийн өнгөрөхөд 28,9% болсон бол энэ удаагийн их спортын агуу наадамд 2 тамирчин тутмын нэг нь буюу тал хувийг нь эмэгтэйчүүд эзлэх болжээ. Энэ бол жендерийн том эргэлтийн цэг юм. Харин хүн ам олонтой зарим улсуудын хувьд цөөхөн тамирчид оролцсон хэвээр байна. Жишээ нь 245 сая хүн амтай Пакистанчуудыг ердөө 7 тамирчин, 175 сая Бангладешийг 5 тамирчин тус тус төлөөлнө. Гэтэл 662 мянган хүн амтай Люксембургийн вант улсаас 14 тамирчин, 2,7 сая Литвачуудаас 50 тамирчин хүчээ сорино.