“Тамирын цаг” ток шоуны эхний зочин сагсан бөмбөгч М.Өлзий-Орших

0O0A9697

Энэ жил уран бүтээлийн 30 жилийн ой нь тохиож байгаа спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамир өөрийн ток шоу нэвтрүүлгээ эхлүүллээ. Нэвтрүүлгийн анхны зочноор сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон дээд лигийн IHC Апес багийн тоглогч Мягмархүүгийн Өлзий-Орших уригдан оролцжээ. Сэтгүүлч, тамирчин хоёрын олон сэдвээр ярилцсан илэн далангүй, нээлттэй яриаг эрхэм спорт сонирхогч, үзэгч та бүхэн Монгол Улсыг тунхагласны 99 жилийн ойн өдөр спортын төрөлжсөн  бүхий л сошиал сувгуудаар хүлээн авч үзээрэй. Үндэсний үйлдвэрлэгч”Бимэкс Холдинг”ХХК болон BESTCUP COFFEE, VIDA DRINK брэндүүд нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, UI Lounge рестораны хамт олон шинэ нэвтрүүлгийн зураг авалтын таатай орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллажээ.