Тэмцэгч залуу Э.Энхзориг нэр дэвших мандатаа авав

458408055_8249145995128348_6999658897786557005_n

Өнгөрөгч УИХ-ын сонгуульд Эрдэнэчимэгийн Энхзориг “Шинэ нэгдсэн эвсэл”-ээс нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 18000 гаруй сонгогч иргэд түүнд итгэл үзүүлсэн. Энэ удаад тэрээр НИТХ-д Баянзүрх дүүрэг, 4-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвших мандатаа авчээ. Түүний “Нийслэлд төсөвлөгддөг асар их мөнгө юунд зарцуулагддаг? Боржуур солихоос өөр асуудал хотод байхгүй юу? Шахмал түлштэй, модон жорлонтой, үерийн ус зайлуулах хоолойгүй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, ажлын байр нэмэхийн оронд дүүргийнхээ овоог тахих мөнгө төсвөөс зарлагаддаг МАН-д 8 жил цөлмүүлсэн метрополис хотод бид амьдармааргүй байна! 1.7 сая иргэдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлж, эрх ашгийг хамгаалан, тэдний хүрээлэн буй орчныг сайжруулж, зөв стандарттай олон төвт хот болгохын тулд Баянзүрхчүүдийнхээ төлөөлөл болж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн” гэж бичсэнтэй дийлэнх иргэд санал нийлж байгаа нь лавтай. Залуусыг зөв зүйлд үргэлж уриалан, дуу хоолойгоо хүргэж, хийхгүй, ярихаас илүү үйлдэл хийж, чин үнэнчээр өөрчилье гэж хичээж байдагт нь иргэд ам сайтай байна.