Тэр тоглох бүртээ Монголынхоо нэрийг сайнаар дуудуулдаг

408057552_229681973486224_1721092507975612733_n
Сан Франциско Донс 73:60 Вандербилт Коммодорес. Цэрэнжанхарын Шаравжамцын Энхийн-Одын Донс баг 9 дэх тоглолтондоо 6 дах ялалтаа авав. Хамгийн гол нь өрсөлдөгчийгөө талбай дээр нь хожлоо. Монгол Майкын 8 оноо, довтолгоо 3-8, холын шидэлт 2-5, 2 самбар 2 дамжуулалт, 5 бөмбөг алдалт, 4 алдаа гаргажээ. Өмнөх тоглолтуудтай харьцуулахад байдаг л дундаж тоглолт. Одоо ч ерөнхийдөө багийнхаа систем, хэмнэлд ороод давгүй шүү. Талбайд гарах бүртээ улсаа, нийслэл хотоо, эцэг эхийнхээ нэрийг дуудуулна гэдэг юутай сайхан. Дээр нь тоглолтын тайлбар бол тэр чигтээ Монголын сурталчилгаа. Тэр тоглох бүртээ Монголынхоо нэрийг сайнаар дуудуулдаг

Бүтэн тоглолт үзэх