Төв Азарганууд тэргүүлэх өрсөлдөөнд орж ирэв

437975078_894334249158047_3621024164588299090_n
Монголын Премьер лигийн 15-р тойрог. Төв Азарганууд 3:1 Брера Илч. Тун өрсөлдөөнтэй, тэнцүүхэн өрнөсөн энэхүү тоглолтын 65 дах минутанд “Азарганууд”-ын хамгаалагч Б.Өлзий-Од 16-гийн гаднаас хүчтэй цохилтоор гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар япон легионер Судо Казуха энэ улиралд 2 дохоо гоолдсоноор тоо 2:0 болон холдсон юм. Тоглолтын 87 дах минутанд “Брера Илч”-ийн итали довтлогч Маттео Ортолани хурц өнцгөөс бөмбөг оруулснаар багийнхаа итгэлийг бадраасан ч “Азарганууд”-ын довтлогч Ц.Түмэнжаргал хүнд нөхцөлөөс багийнхаа 3 дах гоолыг хийж, үндсэндээ тоглолтын эцсийн цэгийг нь тавьж орхисон. Түүний хувьд улирлын 9 дэх гоолоо оруулж, мэргэн буучдын өрсөлдөөнд бичигдсэн хэвээр үлдэв. Ингэснээр “Азарганууд” сүүлийн 2 тойрогт дараалан ялалт байгуулснаар 26 оноотой болж, хүснэгтийн 2-р байрын “Дэрэн”-тэй оноо зэрэгцэж ирлээ. Тэд пүрэв гарагт “Улаанбаатар”-ын эсрэг ээлжит тоглолтоо хийх бол “Брера Илч”-ийнхэн мягмар гарагт “Дэрэн”-тэй тоглоно.
“Төв Азарганууд” багийн хамгаалагч Б.Өлзий-Одын яриа   Бичлэг үзэх
“Брера Илч” багийн хагас хамгаалагч О.Энх-Амгалангийн яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Төв Азарганууд”-ын япон хагас хамгаалагч Судо Казуха тодорлоо. Тэр багийнхаа 2 дах гоолыг оруулснаас гадна хамгаалалт, довтолгоонд жигд сайн байлаа.