Т.Ууганбаярын шидэлт байгаа оносон ч Ж.Мосс тоглолтын эцсийн цэгийг тавив

431771401_804134475092083_8047767368554794076_n

Лигийн тэмцээний шигшээ тоглолт-2 / 2:0/ Хасын Хүлэгүүд 75:74 Бишрэлт Металл. Өмнөх тоглолтонд хожил аваад байсан Хүлгүүд тоглолтын эхнээс оноогоор тэргүүлж эхэлсэн ч Металиуд оноог аажим аажмаар ойртуулсаар эхний үед 22:19-өөр тэд тэргүүлэв. Харин дараагийн үед Хүлэгүүд 42:41-ийн харьцаатай нэг оноогоор илүү гарч дуусгав. Тоглолтын статистик үзүүлэлтийг харахад нэлээн сонирхолтой. Хүлэгүүд холын шидэлтээ 1/10 буюу багийн ахлагч А.Ананд л ганц удаа оруулсан бол нөгөө талд Металчууд 10/33 30,3%-тай шидсэн байна. Торгуулийн шидэлтийн хувьд эзэн багийнхан 20/21! Ердөө нэг л шидэлтээ алджээ. Ж.Силла 24 оноогоор бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 15 оноо, 5 самбар, А.Энхбаясгалан 10 оноо авав. Хүлэгүүдийн Д.Майлс онцгой гялалзаж, 22 оноо, 4 самбар, 3 дамжуулалтаар багаа түүчээлэн, залуу тоглогч А.Азбаяр 12 оноо, 5 самбар, Б.Билгүүн 10 оноо, 4 самбар гэсэн даруухан тоглолтыг үзүүлжээ. Энэ оглолтын хувь заяа шийдвэрлэх 4-р үеийн төгсгөлийн хэдхэн секундэд шийдэгдсэн. Тоо 73:69 байхад Б.Сүхбатын зоримог холын шидэлт тоог 73:72 болгож ойртуулсан ч Э.Саруул-Эрдэнийн завжинаас шидсэн 3-ын шидэлт довтолгооны цаг дуусахтай зэрэгцэн цагирагт унав. Шүүгчид сайтар нягтлаад, гараас гарч амжаагүй учир тооцсонгүй. Удаашруулсан бичлэг дээр ч тодорхой харагдав. Удалгүй Т.Ууганбаяр 3 тоглолчийн эсрэг шийдэмгийн оролт хийн, дундаас хөөргөж шидсэнээр багтаа ус агаар шиг хэрэгтэй 2 оноог авчирлаа. Самбар дах тоо 74:73. Хожигдож яваа Хүлэгүүд үлдсэн 5 секундйин яаж ашиглах бол? Д.Майлсын оронд ердөө 7 минутийг талбай дээр өнгөрүүлээд байсан Ж.Моссыг оруулж ирэв. А.Ананд дотогш дайралт хийн, самбар дор байрлалаа эзэлсэн Ж.Мосст бөмбөгийг атгуулж чадлаа. Тэрээр үсрэлтэн дундаа бөмбөгөө шидэж амжсан ч эхний довтолгоо амжилтгүй болов. Гэсэн ч түүний бядтай хичээл зүтгэл талаар болсонгүй самбараас бөмбөгийг түрэмгийлэн авч, дахин довтолсноор багтаа хожлын, ялалтын 2 оноог итгэлтэй гэгч нь аваад ирлээ дээ. Дасгалжуулагчийн сэлгээ нүдээ олсон сонголт байсныг онцолъё. Ингээд тоглолтын ерөнхий харьцаа 2:0 болж, Хасын Хүлэгүүд маш давуу байдалтайгаар 3 дах тоглолтын өмнө хүрч ирлээ. Бишрэлт Металл өнгөрсөн жилийн шигшээ тоглолттойгоо нийлээд, шигшээд 0:6 гэсэн тааруухан үзүүлэлтэй болов. Одоо л эргэн ирэлт хийх цаг нь.

 

Тоглолтын тойм үзэх

Т.Ууганбаярын оролт   Бичлэг үзэх

Ж.Моссын хожлын довтолгоо   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг үзэх