Увсын цэнхэр хязгаарын хүчтэнгүүд эхний учраагаа ялав

401442759_672800561509003_7810839012398937270_n
МҮБХ-ны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх үндсэн хэсгийн барилдаанууд эхэлж, Увс-Өмнөговь аймгийн багууд халз барилдан, Увсын бөхчүүд 17:8-ын харьцаагаа эхний ялалтаа авлаа.
Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь/1/, 3-р тойргоос түүний оронд барилдсан улсын аварга П.Бүрэнтөгс/3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ/4/ улсын начин Д.Тогтохжаргал/3/, аймгийн арслан Л.Энхсаруул/4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ/2/ нийт 17 даваа авсан бол Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр/1/, улсын начин Ш.Дарханбат/1/, улсын начин Э.Нямаа/1/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн/1/, аймгийн заан Б.Баянсүх/3/, аймгийн заан С.Доржпалам/1/ нийт 8 даваа авлаа. Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Дарханбат нар ажиллав. Ялсан баг 5 сая төгрөгийн бай, бөхчүүд давааны урамшууллаа тус тус гардав. Маргааш Баян-Өлгий-Сүхбаатар, Архангай-Булган аймгийн багууд барилдана. Сүүлийн 2 учраагийн барилдаан бөх сонирхогчдын анхаарлын төвд байна