“Улаанбаатар олон улсын кино наадам” үргэлжилж байна

394179318_845895103606078_9119536533340325817_n
Жил бүр эх орны нийслэлд зохион байгууллагддаг “Улаанбаатар олон улсын кино наадам” Gegeenten Entertainment Center
Гэгээнтэн энтертайнмент төвд 3 дах өдрөө үргэлжилсээр. Энэ жилийн наадмаар нийт 8 үзвэрийг кино сонирхогч, үзэгчиддээ зориулахаар төлөвлөсөн аж. Ингээд та бүхнийхээ таашаалд нийцэх гадаадын уран бүтээлчдийн бүтээлийг товч таилцуулъя.
𝟭. 𝗪𝗵𝗶𝗹𝗲 𝗧𝗵𝗲 𝗚𝗿𝗲𝗲𝗻 𝗚𝗿𝗮𝘀𝘀 𝗚𝗿𝗼𝘄𝘀:
Питер Мэттлер амьдралынхаа сүүлийн хэдэн жилийн аудиовизуал “тэмдэглэл”-ийг, цар тахалтай нүүр тулснаа, ээжийгээ, дараа нь аавыгаа алдсан дурсамжаа энэ киноны сэдэл болгожээ. Энэ нь 2019 онд эхэлсэн, бүрэн эхээрээ 12 цаг, долоон бүлэг үргэлжлэх киноны эхний хоёр бүлэг юм. Магад түүний хамгийн илэн далангүй бүтээл болох, арвин туршлагатай уран бүтээлчээс л гарахуйц эл кино хүний хувь төөргийн тухай эргэцүүллийг нинж зөөлөн, хүнлэг байдлаар гаргаж ирсэн.
𝟮. 𝗙𝗼𝘂𝗿 𝗗𝗮𝘂𝗴𝗵𝘁𝗲𝗿𝘀:
Дөрвөн охины ээж, тунис эмэгтэй Ольфагийн амьдралд жаргал, зовлон ээлжилнэ. Нэг өдөр том охид нь алга болжээ. Каутер Бен Ханья сураггүй болсон тэднийг мэргэжлийн жүжигчдээр орлуулан, Ольфа болон түүний охидын түүхийг өгүүлэх ер бусын бүтээл урласан нь энэ. Бид ямар нийгэмд амьдарч байгаа вэ гэж эргэцүүлэхэд хүргэж, итгэл найдвар, тэмцэл эсэргүүцэл, уур хилэн, өв уламжлал, эгч дүүсийн холбооны тухай өгүүлнэ.
𝟯. 𝗧𝗵𝗲 𝗟𝗼𝘀𝘁 𝗕𝗼𝘆𝘀 𝗢𝗳 𝗠𝗲𝗿𝗰𝘂𝗿𝘆:
1950-1970-аад онд бага залуу насаа өнгөрөөсөн Дэдэ, Мишель, Даниэл гурав Францын Савойя мужид байршилтай, хамба Гарины удирддаг Бель этуаль хэмээх засан хүмүүжүүлэх төвд зодуур, доромжлол амсаж, өлсөж, зутарч, эмтэрсэн түүхээ эргэн санана. Олон жилийн хойно тэд эргэн уулзалдаж, нуун дарагдуулж ирсэн эмгэнэлт түүхээ хуваалцан, шударга ёсны төлөө ам нээсэн нь найруулагч Клеманс Давигогийн дуранд буун, үзэгчдэд хүрч байна.
𝟰. 𝗜𝗻𝘀𝗶𝗱𝗲 𝗧𝗵𝗲 𝗬𝗲𝗹𝗹𝗼𝘄 𝗖𝗼𝗰𝗼𝗼𝗻 𝗦𝗵𝗲𝗹𝗹:
Тьен Сайгонд мотоциклын ослоор амь үрэгдсэн бэр эгчийнхээ шарилыг хөдөө нутагтаа аваачих үүргийг хүлээхээс аргагүй болжээ. Ингээд Тьен тэрхүү аймшигт ослоос ер бусаар энх мэнд гарсан, таван настай ач дүү Даогоо эцэгт нь тушаахаар олон жилийн өмнө ор сураггүй болсон ахыгаа эрж эхэлнэ. Ийн эрж явахад зүүдний ертөнцөд нь ч, бодит амьдрал дээр ч жир бус учралууд тохиож, ой ухааных нь гүнд байсан дурсамжууд, хавчин дарсан хүсэл шуналууд нь илрэн гарч ирэх аж. Төсөөлөл мөрөөдлийн энэ аялал дунд Тьен амьдралын утга учрын төлөөх тэмцлийг сэтгэл дотроо өрнүүлнэ.
𝟱. 𝗙𝗮𝗹𝗹𝗲𝗻 𝗟𝗲𝗮𝘃𝗲𝘀:
Ажлын цагийн хязгааргүй гэрээгээр супермаркетад бараа өрж байршуулах ажил эрхэлдэг, хожим нь дахин боловсруулах хуванцар ангилдаг болсон Анса, барилгын өнгөлгөө хийдэг, архичин, хожим нь архинаас гарчихдаг Холаппа хоёр учирч, нийгмийн халамж хөгжингүй ч эрээнтэй бараантай нийгмийнхээ элдэв сорилтыг цугтаа туулж, хамтын амьдрал бүтээхээр тэмүүлнэ.
𝟲. 𝗟𝗮 𝗖𝗵𝗶𝗺𝗲𝗿𝗮:
Хүрэхийг хүсэвч олж авч чаддаггүй, мөрөөсөн санаж явдаг зүйл хүн бүрд бий. Археологийн олдвор, үнэт зүйлс эрэн булш ухагч томбароли нар ажилд уягдахаас зайлсхийж, амар хялбар аргаар хөлжихийг мөрөөсөх бол Артур үгүй болсон амраг Беньяминагаа мөрөөдөн санана. Үхэл, амьдралын заагт, онгон байгаль, олон хөлхсөн хотын дунд, баяр цэнгэл, ганцаардал гансралын орчилд дүрүүдийн амьдрал өрнөж, бүгд л мөрөөссөн зүгтээ тэмүүлэх ажээ.
𝟳. 𝗛𝗼𝘄 𝗧𝗼 𝗛𝗮𝘃𝗲 𝗦𝗲𝘅:
Хамгийн онцгой зун хаяанд иржээ. Тара, Скай, Эм гурав британи охин бүрийн үздэгийг үзэж, өсвөр насаа адал явдал, дурсамж дүүрэн үдэхээр Грекийн зугаа цэнгээрэээ алдартай Малия арал дээр ирцгээсэн нь тэр. Тара найзууд дундаасаа ганцаараа л бэлгийн харилцаанд орж үзээгүйгээ өөрчлөхөөр шийджээ. Зочид буудлын зэргэлдээ тагтан дээрээс олж харсан хөвгүүд түүнд мартагдашгүй зуныг бүтээж өгөх болов уу гэж тэр горьдох аж.
𝟴. 𝗧𝗲𝗿𝗿𝗲𝘀𝘁𝗿𝗶𝗮𝗹 𝗩𝗲𝗿𝘀𝗲𝘀
Нийгмийн олон хүрээллийн төлөөлөл болсон хүмүүс сургуулийн багш нараас эхлээд төрийн албаныхан хүртэлх, нөлөө бүхий хүмүүсэээс ирэх, соёл, шашин, инститүцийн дарамт, хязгаарлалтын учрыг олохыг хичээж буйг энэхүү бүтээлд өгүүлжээ.