437952976_894957749095697_2082972140040324442_n
Монголын Премьер лигийн 15-р тойрог. Улаанбаатар 9:1 Ховд. Энэ улирлын 73 дах тоглолтод 10 гоол орж, 2023-2024 оны улирлын хамгийн том ялалт болж байна. Өмнө нь “Брера Илч”, “Дэрэн” багууд өрсөлдөгчөө долоон гоолын зөрүүгээр хожиж байв. “Улаанбаатар”-ын ахлагч О.Мижиддорж улирлын 7, 8 дах гоолоо оруулан, мэргэн буучдын өрсөлдөөнд орж ирсэн бол Япон легионер Кайто Кумакура болон сэлгээгээр талбайд гарсан Г.Гандуулга нар мөн дубль хийж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулсан юм. Өөр нэг япон легионер Хиромицу Шимо нэг гоол оруулснаас гадна оновчтой дамжуулалтаар покер хийж гялалзлаа. “Ховд” багийн хувьд 2-р үеийн дунд хэсгээс тоглолт нь сэргэж, хэд хэдэн аюултай довтолгоо гүйцэтгэсний үр дүнд довтлогч Б.Мөнх-Эрдэнэ улирлын 4 дэх гоолоо оруулсан. Тэдний довтолгоо аюул тарьж байсан хэдий ч хамгаалалтандаа удаа дараа алдаа гаргаснаар 9 бөмбөг хаалгандаа алдаж, хүндхэн ялагдал хүлээлээ. “Улаанбаатар”-чууд ийнхүү сүүлийн 4 тойрогт дараалан хожсоноор 27 оноотой болж, хүснэгтийн 3-р байраа эргүүлэн авч, дараагийн тойрогт ардаа яваа “Төв Азарганууд”-тай тоглох бол “Ховд”-“Хоромхон” багууд тулна.
Багуудын танилцуулга   Бичлэг үзэх
“Улаанбаатар” багийн хагас хамгаалагч Г.Гандуулгын яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр энэ тоглолтод нэг гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгөн багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн “Улаанбаатар” багийн япон хагас хамгаалагч Хиромицу Шимо тодорчээ.